Sinopse

... #OscarWilde . .

Episódios

  • #9 СОНГУУЛЬ БИТГИЙ ӨГ

    #9 СОНГУУЛЬ БИТГИЙ ӨГ

    19/06/2020 Duração: 38min

    GEN Z таны бодож байгаагаас илүү ухаалаг. Бас хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлж чаддаг юм шүү. Бид ямар ч нам, нэр дэвшигч хувь хүнээс мөнгө аваагүй бөгөөд хэнийг ч магтаж эсвэл муулаагүй. Эндээс залуучууд ямар ухаантай болсныг, тэд юманд хэрхэн шүүлтүүртэй хандаж байгааг сонсоод магадгүй зарим нь гайхах байх. Тиймээс энэ дугаарыг сонгууль сонсох дургүй ойлгодоггүй бүх хүнд зориуллаа. Залуу үеийн төлөөлөл болж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэнТэмүүлэн, Энхжинтөгс 2-тоо баярлалаа

  • #8 НАЙЗТАЙ ЮУ?

    #8 НАЙЗТАЙ ЮУ?

    19/05/2020 Duração: 38min

    Найз гээд нэгэндээ гай болохгүй, бас нэгнийхээ өмнөөс хариуцлага хүлээх шаардлагагүй шдээ. Харин нэгнийхээ өмнөөс баярлах, яг байгаагаар нь хайрлах, хамтдаа амь зуухгүйгээр амьдрах хүн л найз байгаасай. Энэ ч бас үерхэл юм болов уу? Хэн нэгнийг хамт цагийг өнгөрөөдөг хүн гэдэг тодорхойлолтоор тодорхойлвол тэр нь найз гэдэг үг бололтой. Харин би өөрийн сонгосон гэр бүл гэж боддог.

  • #7 Баярын өдөр гэж үү? (МАРТ8)

    #7 Баярын өдөр гэж үү? (МАРТ8)

    08/03/2020 Duração: 44min

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ сэдвийн хүрээнд ярилцлаа. ___________ Энэ дугаарын зочноор @AnuHarchu оролцлоо. Түүний YouTube суваг болон Instagram хаягийг доор холболоо. http://YouTube.com/AnuHarchu http://Instagram.com/AnuHarchu __________ Mean Girls киноны гол эсрэг дүр Regina George-ийн тухай видео эсээ: https://youtu.be/4i6b0gtsWeM Bloomberg Gender Equaltiy Index 2020 (Жендерийн тэнцвэртэй байдлын 2020 оны индекс): https://www.bloomberg.com/gei

  • Episode #6 Үерхэх үү?

    Episode #6 Үерхэх үү?

    16/12/2019 Duração: 42min

    Surprise!  Өнөөдөр 2 подкаст оруулчлаа. Үерхэл гэсэн сэдвээр "VIA - САХИЛГА СУЛ"-аар ярилцсан юм. Үүнийгээ татаж аваад өөрийн хаягаараа бас орууллаа

  • #5 Мундаг биш байж болох уу?

    #5 Мундаг биш байж болох уу?

    16/12/2019 Duração: 15min

    Үргэлж МУНДАГ шүү! шилдэг нь шүү! гэж ХҮЧИЛЖ ирсэн боловсролын системээс. Хөөрхөн шүү, ухаалаг шүү, даруухан шүү, хүчтэй шүү гэж дарамталж байдаг нийгмийн шаардлагаас бүгдээс нь залхаж байна. Охид хөөрхөн биш байж болох уу? Хөвгүүд хүчтэй биш байж болох уу? Тэд МУНДАГ биш байж болох уу? Энэ үгнүүд: Магтаал биш ХҮЧИНДЭЛТ. Шаардлага, шахалт, дарамт... ЯЛ ЯЛ ЯЛ гээд өөрийгөө хүчинддэг МУНДАГ байх гэдэг хүн өнөөх цэцэрлэгийн атаархалаас эхлэлтэй байхдаа. Урдахаа сайн хийгээд, хэн нэгэнд садаа болохгүйгээр хорвоогийн хэдэн тоосны нийлбэр гэдгээ мэдрэн оршин амьдрах юмсан. Мундаг биш байж болох уу? болно оо ❤

  • Episode #4 би WHY ийм хөөрхөн юм бэ???

    Episode #4 би WHY ийм хөөрхөн юм бэ???

    08/06/2019 Duração: 33min

    Өөртөө итгэлтэй байхыг хүсдэг бол энэхүү подкастыг сонсоорой гэж хүсэж байна. Instagram-аар хамгийн их асуудаг асуултанд зориулж подкаст хийнэ гэж амлаж байсан ёсоороо ӨӨРИЙГӨӨ хэрхэн хайрлах талаар дүүтэйгээ хамт ярилцлаа. Энийг сонссон эмэгтэйчүүд бүр өөрийгөө дахин давтагдашгүй ганц гэдгийг мэдэрч хайрлаасай

  • Episode #3 Сошиал медиад ЭЕРЭГ байх нь...

    Episode #3 Сошиал медиад ЭЕРЭГ байх нь...

    21/03/2019 Duração: 24min

    C1 телевизийн өглөө хөтөлбөрт зочноор уригдаж орсон нь. Ороод Сошиал медиа хэрэглээний талаар өөрийн үзэл бодлоо хуваалцсан нь. Эерэг байх нь сошиал орчинд хэрхэн нөлөөлдөг талаар ярьсан нь ИЙНХҮҮ #3 ДАХЬ ДУГААР болон танд хүрэх нөхцлийг бүрдүүлжээ

  • #2 Tenne, Namone 2-той ярилцах уу?

    #2 Tenne, Namone 2-той ярилцах уу?

    17/03/2019 Duração: 46min

    Punk and Rap хамтлагийн гишүүн, 93// Kidult брэндийн үүсгэн байгуулагч Tenne мөн дуучин Namone 2-той уулзаж сонирхолтой яриа өрнүүлсан энэ удаагийн дугаарыг хүлээн авна уу. Тэдний ертөнцөөр аялсан маш сонирхолтой яриа болсон бөгөөд та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна ээ. Бас дундаа гэнэтийн бэлэгтэй гэж байгаа (чишшш...)

  • #1 Турах Уу? Эрүүл Байх Уу?

    #1 Турах Уу? Эрүүл Байх Уу?

    22/02/2019 Duração: 18min

    Цаашдын турна гэсэн том зорилгоо мартаад өдөр бүрийн хийж байгаа үйлдэл чинь ЭРҮҮЛ, ЗӨВ амьдралын хэмнэл болж байгаа гэдгийг л сайн санаж аваарай. Тиймээс ТУРАХ УУ? ЭРҮҮЛ БАЙХ УУ? сонголтоо зөв хийгээд УРАГШАА

Informações: